Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Онцгой байдлын газар алба хаагчдаа монгол бичгийн сургалтад хамруулж байна


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор  “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас нийт алба хаагчдаа монгол бичгийн сургалтад хамруулж байна.
Монгол бичгийн сургалтыг Бөхийн Баастын нэрэмжит Өлгий сумын 2 дугаар лаборатори сургуулийн багш Р.Мядагмаа, Ц.Сарантуяа нар зааж байгаа ба өнгөрсөн сарын 1-нээс эхлэн 1 жилийн хугацаанд үргэлжилнэ.
Ташрамд сануулахад, Монгол хэлний тухай хуульд 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар заасан.
Харин 2020 онд Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс тус аймгийн 7083 төрийн албан хаагчийн дунд албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн эсэх талаар судалгаа явуулахад 62.5 хувь нь “үгүй” гэж хариулсан ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ