Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаанд 5456 хүн оролцжээ



Ховд аймгийн Хэлний бодлогын орон тооны бус зөвлөл энэ сарын 28-ны өдөр Боловсрол, соёл урлагийн газрын сургалтын танхимд хуралдлаа. Энэ удаагийн хурлын үеэр Статистикийн хэлтсийн дарга Л.Ариунаа “Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.   

“Монгол хэл”-ний тухай хуульд 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулна гэж заасан байдаг.  

Иймээс тус хуулийн заалт болон “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III” (2020-2024)-ийн хэрэгжилтийг хангах, үнэлж дүгнэх, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх бодлого, дүрэм журмыг бий болгоход энэхүү судалгааны ажлын зорилго чиглэж байв.  

Тус судалгааны үндсэн үйл ажиллагааг өнгөрсөн дөрөвдүгээр сард Ховд аймагт зохион байгуулжээ.Улмаарсудалгаанд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн 168 байгууллагын 5456 алба хаагч оролцсон байна.   

Үүнээс төрийн албан хаагчдын 55.2 хувь нь албанбичигхэрэгт кирилл болон үндэсний бичгийг хослуулан хэрэглэхэд бэлэн гэж хариулжээ. Мөн 274 төрийн албан хаагч буюу 0.5 хувь нь монгол бичгийг“маш сайн”мэддэг, 637 буюу 11.7 хувь“сайн”мэддэг гэж тодорхойлсон байна.    

Тус судалгааны үр дүнг үндэслэж орон нутагт цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг үе шаттай төлөвлөн, тусгай хөтөлбөрийн дагуу цахим болон танхимын сургалт хийх бэлтгэл ажлыг хангахаар боллоо. Мөн албан байгууллагуудын хаяг, зар сурталчилгааны самбарын мэдээллийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар болсон гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 17 дугаар тогтоолоор “Аймгийн хэлний бодлогын орон тооны бус зөвлөл”-ийг 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд "Монгол хэл, бичиг"аймгийн дэд хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр зорьж, ажлын төлөвлөгөө гаргаж байна.   



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ