Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Монгол хэл бичиг” дэд хөтөлбөр батлав

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 59 дүгээр тогтоолоор “Хос бичигтэн” болох бэлтгэл ажил хангах, монгол бичигт суралцах, хэрэглээг нь нэмэгдүүлэх зорилгоор “Монгол хэл бичиг” дэд хөтөлбөрийг баталсан байна.
Тус дэд хөтөлбөрт Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус бүх байгууллага, иргэд, суралцагчид хамрагдана.
Энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд монгол бичгийг хэрэглэх, албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, танилцуулга, бэлгэ тэмдэг, нэрийн хуудас, зар сурталчилгаа зэргийг кирилл болон монгол бичгээр хослуулан алдаагүй бичих боломж бүрдэх аж.
Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлж, цаашлаад монгол хэл, бичгийн сургалтын чанарыг дээшлүүлэх ба үндэсний өв, бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулах боломж нээгдэнэ гэж Ховд аймгийн ИТХ-аас өнөөдөр мэдээлэв.     
Монгол Улсын Засгийн газрын 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд түүний 3.3.7 дахь заалтад төрийн байгууллагууд албан бичиг хэргээ 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхлэх, "Монгол хэлний тухай хууль"-ийн 24.7.2 дахь хэсэгт 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах тухай тус тус заасан. Энэ хүрээнд Ховд аймаг “Монгол хэл бичиг” дэд хөтөлбөр батлан, хэрэгжүүлж эхэлж байгаагаараа онцлогтой. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ