Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Хүүхдэд ээлтэй орон нутаг" сургалт болж байна


Өмнөговь аймагт "Хүүхдэд ээлтэй орон нутаг" сэдэвт сумдын удирдлагуудыг чадавхжуулах сургалт болж байна. НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газартай хамтран төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд 2019 оноос хойш хүүхдэд ээлтэй орон нутаг сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж байгаа билээ. Хоёр өдөр үргэлжлэх уг сургалтанд Өмнөговь аймгийн 15 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хамруулж байгаа юм. Хүүхдэд ээлтэй орон нутаг байх, түүний ач холбогдол, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сургалт үйл ажиллагааг зохион байгуулна.Ташрамд Өмнөговь аймаг сар бүрийн эхний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгон тэдний санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгаж байгаа билээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ