Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Байгальд ээлтэй залуу манлайлагчдыг бий болгоно


Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марко Фэрри Ховд аймагт зочлов. 
Тэрбээр “Монгол экологи төв” ТББ-ын ажлын багтай хамтран энэ сарын 26-ны өдөр Ховд аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтэнтэй уулзалт хийлээ.  
“Монгол экологи төв” ТББ, Европын холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус” хөтөлбөрт Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумын eрөнхий боловсролын сургууль хамрагдаж байна.  Иймээс тус хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил, цаашдын хамтын ажиллагааны талаар талууд ярилцаж, санал солилцлоо. Хөтөлбөрийн зорилго нь алслагдсан бүсийн сумдын сурагчдад тулгамдаж буй асуудлыг сонсох, орон нутгийнхаа байгалийн цогцолборт газраа хайрлаж, хамгаалах төлөвшил бий болгох, тэдний санал бодол, дуу хоолойг дэмжиж, харилцаа холбоотой хамтран ажиллахад чиглэх юм. Энэ хүрээнд эхний ээлжинд Манхан, Мөнххайрхан суманд орчин үеийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, ном, гарын авлага, интернэт сүлжээ бүхий “Сурагчийн хөгжлийг дэмжих танхим” байгуулсан байна. 
Орон нутгийн удирдлагуудын зүгээс дээрх хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах, улмаар байгальд ээлтэй хүүхэд, залуу үeийн манлайлагчдыг бий болгоход анхаарч ажиллахаа илэрхийлсэн гэж ЗДТГ-аас мэдээллээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ