Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мөнххайрхан ууланд “Цаг уурын мэдээ цуглуулах автомат станц” байршуулжээ



Өндөр уулын уур амьсгал, цэвдэг, мөстлөгийн өөрчлөлт тандан судлах цаг уурын иж бүрэн автомат станцыг 2020 онд Мөнххайрхан ууланд байршуулсанбайна.
Тус ажлыг Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын хамт олон хэрэгжүүлсэн аж.
Уг станц нь дэлхийн дулаарал, Монгол Алтайн нурууны мөнх цас, мөстөлийн хайлалтыг судлах, мэдээ цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Станцын анхны мэдээг 2021 оны тавдугаар сарын 11-ний өдөр авч, холбогдох байгууллагад хүргүүлсэн. Мэргэжлийн байгууллагууд жилд 2-3 удаа станцаар дамжуулан мэдээ авах ба нэлээд урт хугацааны мэдээ, судалгаагаар үр дүн гардаг гэж Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Мөнх цаст Мөнххайрхан уул нь Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийг дамнан оршдог. Улаанбаатар хотоос 1550 км, Ховд аймгийн төвөөс 200 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 390 км зайд бий. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ