Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Танилц: Зургаан аймгийн есөн газар нутгийг тусгай хамгаалалтад авсан, өргөтгөсөн тогтоол

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
“ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ, ХИЛИЙН ЗААГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ”УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА 
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 
Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4-т “Байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгалийн баялгийг арвижуулах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор байгалийн бүс, бүслүүрийн үндсэн шинж, иж бүрдлийг төлөөлсөн, экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт нутаг дэвсгэрийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ” гэж тодорхойлсны дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор 6 аймгийн 14 сумын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 9 газар нутгийг шинээр болон өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авлаа. Тогтоол батлагдсанаар Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 20.94 хувь боллоо. 

Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулж Онон-Балжийн, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийснээр байгаль хамгаалагчийг нэмэх, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын тал, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтанцөгц сумын нутагт орших Ачит нуур-Дэвэлийн арлын, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар тусгай хамгаалалтад авснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулах эрх зүйн үндэслэл бүрдэж байна. 
Тогтоолд тусгагдсан байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалтын үйл ажиллагааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу тухайн аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж ажиллана. 
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу шинээр болон өргөтгөлөөр байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 5 газар нутгийн хилийн заагийг тогтоолын хавсралтуудаар баталсан болно. 


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ