Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Бауыржан ЕХ-ны Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн М.Ферриг хүлээн авч уулзав



Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр Европын холбооны Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Марко Ферри, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, “Дэлхийн Зөн Монгол” ОУ-ын байгууллагын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул, төслийн менежер М.Бямбарагчаа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр тус аймагт хэрэгжиж байгаа “Хамтдаа даван туулъя” төслийн талаар харилцан санал солилцлоо.
Дээрх төслийн хүрээнд цар тахлын үед эмзэг бүлгийн өрхүүдэд хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих замаар өрхийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх бичил төслүүд хэрэгжих юм.
Иймд орон нутгийн зүгээс «Дэлхийн зөн Монгол» олон улсын байгууллагатай хамтран төсөлд хамрагдах өрхийг оновчтой сонгох, иргэний нийгмийн байгууллагын сайн дурын ажилтнуудыг чадваржуулах, төслийг цаашид тогтвортой хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.


Монцамэ.мн скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ