Увс /МОНЦАМЭ/.Аймгийн Музейд тод бичигтэй цацал хадгалагдаж байна. Уг нь бол модон эдлэл дээр тод бичгээр бичсэн үзмэр ховор байдаг аж. Тус цацал дээр“Арван гурван алтай тахимой хорин гурван хангай тахимой” хэмээн бичжээ.Мөн ишний хоёр талаар 12 жил сийлсэнтөдийгүй, ишний төгсгөлдньочир бариулхийжээ. Цацлын бариулын урд хэсэгт хатан сүйх хээтэйбайна.Уг цацлыгУвс аймгийн Тэс сумын сийлбэрчин Чойромбал урласныгаймгийн Музейн ажилтан Б.Самбуу 1954 ондцуглуулансан хөмрөгт оруулсанбайна.
Тод бичгийг Ойрадын алдарт гэгээн Зая Бандида Намхайжамц 1600-гаад оны үед зохиосон байдаг юм.