Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сарьдагийн хийд


А.ДОРЖХАНД
Төв аймгийн байгалийн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар тус аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтий нурууны салбар Сарьдаг уулын аманд хийдийн туурын тухай өгүүлэх гэж байна. Энэхүү хийдийг Сарьдагийн хийд хэмээн түүхэнд тэмдэглэж үлдээсэн байх бөгөөд түүний хамгийн анхны сурвалж нь Халхын шашны нэрт зүтгэлтэн Зая бандида Лувсанпэрэнлэйн бичсэн "Гэгээн толь" нэртэй төвөд хэлээр бичсэн бүтээлд бичигдсэн байдаг байна. Уг бүтээлийг бичихдээ өөрийн багш Өндөр гэгээн Занабазарын намтарыг 1698-1702 хооронд бичжээ. Тухайлбал XVII зууны хот байгуулалтын томоохон үйл ажиллагаа гэж үздэг. Үүгээр зогсохгүй энэ цаг үеийг Өндөр гэгээн Занабазарын уран бүтээл тэр тусмаа шавар барималчдын оргил үе гэж үздэг аж. Уг хийдийн анхны нэр нь Рибогэжайганданшадублин гэдэг байсан бөгөөд гэгээнтэн шарын шашны томоохон төв болгохыг зорьж байжээ. Гэвч 1687 оноос Халх ойрадын дайн болж Галдан бошигт нутгийн гүнд цөмрөн орж Хэрлэн гол Хэнтий уул хүртэл давшихдаа энэ хийдийг эвдэлэн сүйтгэсэн байна.Тэгсэн хэдий ч энэхүү хийдийг 2013 -2017 оны хооронд 18 хэсэг малтлага хийсэн бөгөөд уг тууриас язгуурын таван бурхан 3000, мөн шавраар урласан том хэмжээтэй бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхадын хэсэг мөн сац, сүншигийн эд зүйлсийг олж илрүүлжээ. Энэ үзмэрүүд нь түүхийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ