Ховд аймагт “Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны тооллого” зохион байгуулах комисс энэ сарын 28-ны өдөр хуралдав. Хурлын үeэр Засгийн газрын 315 дугаар тогтоол, Ховд аймгийн Засаг даргын А/620 дугаар бүхий захирамжийн дагуу тооллогын бэлтгэл ажил, сурталчилгааны ажлыг хэрхэн эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
“Статистикийн тухай хууль”-д заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулна.
Ховд аймаг дахь Тооллогын комисс нь 36 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм. Үүнээс 19 тоологч нь аймгийн төв буюу Жаргалант суманд ажиллана. Бусад 17 тоологч нь хөдөөгийн сумдад ажиллах юм.
Энэ удаагийн тооллогыг цахим хэлбэрээр зохион байгуулах бөгөөд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллагын үйлчилгээний чиглэл, байршил, ажилтны тоо зэргийг бодитой гаргаж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх аж.