Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Баянмягмар: Төв аймагт 500 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөсөн



Төв /МОНЦАМЭ/. Экологийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг гурван үе шаттай зохион байгуулж байгаа. Тус арга хэмжээний талаар Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Баянмягмараас тодруулга авлаа. 

-“Нөхөн сэргээлт-2020” нэгдсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулав? Нийт хэчнээн талбай нөхөн сэргээгдсэн бэ
- “Нөхөн сэргээлт-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2020 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн аймгийн Засаг даргын А/386 тоот захирамжийн дагуу салбар төлөвлөгөө гаргаж 27 сумыг дөрвөн бүс болгон хуваасан. Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарыг дэд ажлын хэсгийн даргаар томилж, долоон хоногийн хугацаанд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд ажиллалаа. 

Энэ үеэр уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдэж, хөндөгдсөн талбай, одоо олборлолт явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавих зорилготой ажилласан байгаа. Ажлын хэсэг дөрвөн тээврийн хэрэгсэлтэй, сумдын хэсгийн төлөөлөгч, экологийн байцаагч, газрын даамал, байгаль орчны мэргэжилтэн нарыг хамруулж, давхардсан тоогоор 66 алба хаагч, 6023 км замыг туулж, 1.339.550 төгрөгийн зардал зарцуулж ажилласан байна. Улсын хэмжээнд 1000 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж төлөвлөсний 500 га талбайд Төв аймагт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа.

-Хэчнээн зөрчил илрүүлээд байгаа вэ?

-Ажлын хэсгийн алба хаагч нар Усны тухай хууль зөрчсөн зургаа, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам зөрчсөн хоёр, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан найман үйлдлийг тус тус илрүүлж, Экологийн асуудал хариуцсан алба хаагч нар шалгалтын ажиллагаа явуулж байна.


-Арга хэмжээний хүрээнд илрүүлсэн зөрчилд ямар арга хэмжээ авсан бэ?

-Ерөнхий арга хэмжээний хүрээнд түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллагын энэ онд хийх нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, баримт бичгийн бүрдэл, үйл ажиллагаа зэргийг нэг бүрчлэн шалгалаа.

Ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа 26 нөхөрлөл, 50 аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн ажлын явцтай танилцсан байгаа. Үүнээс 20 нөхөрлөл, хоёр аж ахуй нэгж байгууллагад ажил сайжруулах тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага өгч, үр дүнг 08 сарын 25-ны өдөр тооцохоор болсон. Мөн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдэж, хөндөгдсөн талбайд тооллого явуулж холбогдох байгууллага, албан тушаалтнаар нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийлгэж байна.

Эвдэгдсэн газрын тооллого явуулахад Заамар сумын нутагт 6000 гаруй га талбайд эвдэгдсэн тул нөхөн сэргээлтийн ажил хийгдэж эхэлсэн байгаа.  Мөн Алтанбулаг, Сэргэлэн сумдад нөхөн сэргээлтийн ажил хийнэ.

-Ярилцсанд баярлалаа. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ