Ховд аймгийн Онцгой комисс энэ сарын 12-ны өдөр хуралдаж, цаг үeийн нөхцөл байдалтай холбоо бүхий хэд хэдэн шийдвэр гаргав.
Тодруулбал, коронавирусний халдварын тархалт хөдөөгийн сумдад нэмэгдэж байгаа учраас халдварыг илрүүлэх, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, тархалтыг хумих зорилгоор Ховд аймгийн 16 суманд “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулах бэлтгэл ажлыг хангах чиглэл өгчээ.
Мөн аймгийн төв буюу Жаргалант сумын Нэг цэгийн үйлчилгээний төв нь Биeийн тамир спортын ордонд ажиллаж байсан. Тус төвийг нүүлгэн шилжүүлэх байр судалж, үйл ажиллагаа хэвийн явуулах бэлтгэл хангахаар болсон байна.
Улмаар аймгийн төв болон хөдөөгийн сумдын Нэг цэгийн үйлчилгээний төвд шинжилгээ өгч, коронавирусний халдвар илрээгүй иргэдийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад (вакцины гурав дахь тун) хамруулах, вакцин хийх сувилагчийг нэмж ажиллуулах тухай шийдвэр гаргажээ.