Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүүлийн 7 хоногт халдварын тархалт нэмэгдэж, өдөрт дунджаар 200 гаруй тохиолдол бүртгэгджээ



Ховд аймагт одоогоор коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдол 21803 боллоо. Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээгээр сүүлийн 7 хоногийн хугацаанд коронавирусний халдварын тархалт, өвчлөл эрс нэмэгдэж, өдөрт дунджаар 200 гаруй тохиолдол бүртгэгдэж байна.
Коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг Спортын ордонд байршиж буй “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д авч байна. Мөн хөдөөгийн сумын иргэд харьяа эрүүл мэндийн төвөөр дамжуулан үйлчилгээ авч байгаа юм.  
Сүүлийн 24 цагийн хугацаанд Ховд аймгийн хэмжээнд 745 хүн коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ өгснөөс 338 тохиолдол шинээр батлагдлаа. Өнөөдрийн байдлаар 1417 хүн гэрээр эмчлүүлж байгаагийн 458 нь хүүхэд байна.
Мөн эмнэлэгт 333 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнд жирэмсэн эх 47, хүүхэд 30 байна. Тэдний дунд биeийн байдал нь хөнгөн оноштой 55, хүндэвтэр 249, хүнд 29 хүн байгаа аж.  
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 48 хүн гарчээ.Ингэснээр Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо нийт 19954 боллоо. Мөн одоогоор халдварын улмаас нас баралт 24 бүртгэгдсэн юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ