Ховд аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 213-аар нэмэгдэж, нийт 14130 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 573 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 54 нь 18 хүртэлх насны хүүхэд, 46 нь жирэмсэн эх юм. Тэднээс биеийн байдал нь нэн хүнд нэг, хүнд 30, хүндэвтэр 198, хөнгөн оноштой 344 хүн байна.
Мөн 2009 хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 448 хүн гарчээ. Ингэснээр халдвар авсан нийт 11450 хүн эдгэрсэн дүн мэдээтэй байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй.