Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар мэндчилгээ хүргэлээ

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38842 сурагч элсэн орж байна.
Энэхүү баярт өдөр нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Монгол Улсынхаа гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагчид, оюутан залуус та бүхэндээ болон нийт багш, сурган хүмүүжүүлэгч нартаа 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэсэн байна. 
Баянгол дүүрэгт 2021-2022 оны хичээлийн шинэ жилд 49 сургуульд 55600 сурагч, 98 цэцэрлэгт 12000 гаруй хүүхэд суралцана. Мөн нэгдүгээр ангид 165 бүлэгт 6706 сурагч шинээр элсэн суралцахаар бүртгэлээ баталгаажуулжээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ