Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нэгдүгээр ангид 2100 гаруй хүүхэд элсэн суралцана



Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, бусад холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг үe шаттай хийж байна.
Энэ хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуульд 21 мянга гаруй сурагч суралцахаар байна. Үүний 2100 гаруй нь нэгдүгээр ангид шинээр элсэн суралцана гэх судалгаа гарчээ. 
Энэ жилийн тухайд нэгдүгээр ангид элсэх сурагчийн бүртгэлийг цахимаар зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ eрөнхий боловсролын сургууль тус бүрт бүртгэл хийх, элсэлт авах комисс байгуулан ажиллаж байгаа гэнэ.  
Мөн сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх болсонтой холбогдуулан чанар, хүртээмжийг дээшлүүлэх, анги танхимд бүрэн халдваргүйтгэл хийх, багш, ажилтан, сурагчдын аюулгүй байдлыг хангах зэрэг нэлээд ажлыг үe шаттай хэрэгжүүлж байна.    
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ