Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуульд 20600 орчим сурагч суралцана



Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан цаг үеийн бэлтгэл ажлын талаар Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүүгээс тодруулга авлаа. 

Ховд аймгийн хэмжээндерөнхий боловсролын 25 сургууль бий. Тэгвэл2020-2021 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар ерөнхий боловсролын сургуульднийт20600 орчим сурагч суралцах төлөвтэй байна. Үүнээснэгдүгээр ангид 2137 хүүхэд элсэн суралцах тооцоолол гарчээ. Харин сургуулийн өмнөх боловсролын44байгууллага бий.Үүнднийт 7300 орчим хүүхэд сурч хүмүүжих юм. Шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг сургууль, цэцэрлэг тус бүр цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Ингэхдээ цахим орчинд мэдээлэл түгээж, удирдах ажилтнууд мэндчилгээ дэвшүүлэх аж. Мөн өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт, цаашид хийх ажлын төлөвлөгөөг эцэг, эх, сурагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт танилцуулах юм. Мөн энэ хичээлийн жилд хичээл сургалтын үйл ажиллагаа гурван улирлаар зохион байгуулагдах юм. Ингэхдээ аймгийнтөвийн сургууль танхим болон цахимаар хичээллэнэ. Харин хөдөөгийн сумдынсургуулийн сургалтын үйл ажиллагаатанхимаар явагдах бөгөөд нэг ангид суралцах хүүхдийн тоо хязгаарлагдахгүй.

Түүнчлэнаймгийн төвийн долоонсургууль, 16 цэцэрлэгт бүлэг дүүргэлт 20-25хүүхэдбайхаар төлөвлөсөн байна. Ингэхдээ тухайн анги нь үндсэн анги, дэд бүлэг гэсэн хоёр бүлэгт хуваагдаж,  сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах аж. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ