Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжихэд эцэг эхчүүд хамтран оролцоно



Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Боловсролын салбар 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжихэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, түншлэлийг өргөжүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ.

Тус аймгийн Боловсрол соёл урлагийн газраас 2020-2021 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, түүнтэй холбоотой дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулах арга зүйн зөвлөмжийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. 

Энэхүү сургалтын үйл ажиллагаанд Ховд аймгийн төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер нараас бүрдсэн 80 гаруй хүн оролцож байгаа юм. Сургалтын хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зарим анхаарах асуудал, өндөржүүлсэн бэлэн байдалд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд баримтлах зарчмын талаар хэлэлцэв. Мөн өнгөрсөн хичээлийн жилийн үйл ажиллагааны нэгдсэн тайлан, боловсролын салбарын томоохон зорилго, зорилтуудын талаар танилцууллаа.

Ховд аймгийн Боловсролын салбарынхан 2020-2021 оны хичээлийн жилд “Хүүхдийн сурах үйлийг дэмжиж сурлагын хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдний хөгжил төлөвшил, сурлагын амжилт, чанарыг сайжруулах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх” зорилго дэвшүүлсэн байна. Энэхүү зорилгыг хангах чиглэлд 9 зорилт дэвшүүлжээ. Үүнд, танхимын сургалт удаан хугацаагаар зогссоны улмаас хүүхдийн дунд үүсэж болзошгүй айдас түгшүүр, хөгжлийн ялгаатай байдал, сурлагаар хоцрох, сургууль завсардах зэрэг эрсдэлээс сэргийлэх хариу арга хэмжээ авч, тэгш бус байдлыг бууруулах ажлыг хэрэгжүүлэн, сургуулийн өмнөх боловсролд таван настай хүүхдийг бүрэн хамруулж, сургууль цэцэрлэгийн хамран сургалтыг 0.3 хувиар ахиулна. “Олон нийтийн оролцоот сургууль, цэцэрлэг-Хүний хөгжлийн төв” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжихэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, түншлэлийг өргөжүүлэх зэрэг зорилтуудыг тус тус тусгажээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ