Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 341 хүнд түргэвчилсэн шинжилгээ, 35 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 376 иргэнд шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 103 тохиолдол шинээр батлагдав.
Үүнээс Баяннуур суманд 2, Бугат суманд 5, Булган суманд 9, Ногооннуур суманд 1, Сагсай суманд 5, Толбо суманд 3, Улаанхус суманд 1, Цэнгэл суманд 1, Хотгор багт 2, Өлгий суманд 74 иргэнээс халдвар илэрч, тус аймагт батлагдсан нийт тохиолдлын тоо 6800 боллоо.
Өнөөдрийн байдлаар 5288 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 121) гарсан.
Одоо Ковидын эмнэлэгт 119, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 50, Пазылет төрийн бус байгууллагын байранд 50, Сансар эмнэлгийн байранд 38, сумуудын Эрүүл мэндийн төвүүдэд 57, гэрийн эмчилгээнд 1193 иргэн эмчлүүлж байна.
Эмчилгээ хийлгэж байгаа 1507 иргэнээс 1266 иргэний биеийн байдал хөнгөн, 196 иргэний биеийн байдал хүндэвтэр, 41 иргэний биеийн байдал хүнд, 4 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ.МН