Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ковид-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд буурч байна


Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 608 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 136 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 6070 боллоо.
Үүнээс Баяннуур суманд 6, Бугат суманд 4, Булган суманд 2, Сагсай суманд 4, Толбо суманд 2, Улаанхус суманд 2, Цэнгэл суманд 4, Цагааннуур тосгонд 6, Хотгор багт 3, Өлгий суманд 103 иргэнээс тус тус халдвар илэрсэн байна.
Энэ нь ковид-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо сүүлийн 3 хоногт дараалан буурсан /энэ сарын 17-нд 211, 18-нд 185, 19-нд 158 тохиолдол бүртгэгдсэн/ үзүүлэлт аж.
Батлагдсан нийт тохиолдлоос 4167 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 362/ гарсан.
Одоо Ковидын эмнэлэгт 123 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 58, Пазылет төрийн бус байгууллагын байранд 55, Сансар эмнэлгийн байранд 43, сумуудын эрүүл мэндийн төвүүдэд 68 иргэн /Алтай 5, Алтанцөгц 4, Булган 15, Буянт 3, Ногооннуур 7, Улаанхус 11, Цэнгэл 13, Цагааннуур 10/, гэрийн эмчилгээнд 1549, нийтдээ 1896 иргэн эмчлүүлж байгаа.
Эмчилгээ хийлгэж байгаа 1896 иргэнээс 1631 иргэний биеийн байдал хөнгөн, 198 иргэний биеийн байдал хүндэвтэр, 59 иргэний биеийн байдал хүнд, 8 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ