Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийд ковидын халдвар авсан 3805 иргэн эдгэрч эмнэлгээс гараад байна


Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн 24 цагт 304 хүнд, сайн дурын шинжилгээний 3 түр цэгт 129 хүнд хурдавчилсан шинжилгээ, Нэгдсэн эмнэлэгт 100 иргэний хамрын арчдасын сорьцодПГУ, нийт 533 иргэнд шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 158 тохиолдол батлагдсан байна.
Үүнээс Баяннуур суманд 5, Бугат суманд 9, Булган суманд 1, Дэлүүн суманд 7, Ногооннуур суманд 2, Сагсай суманд 1, Толбо суманд 4, Улаанхус суманд 3, Цэнгэл суманд 4, Цагааннуур тосгонд 6, Хотгор багт 5, Өлгий суманд 111 иргэнээс тус тус халдвар илэрсэн аж.
Тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 5934 /зөөвөрлөгдсөн халдвар 114, дотоод халдвар 5820/ болов.  Үүнээс 3805 иргэн эдгэрч эмнэлгээс /сүүлийн 24 цагт нийт 72/ гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 118, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 62, Сансар эмнэлэгт 41, Пазылет төрийн бус байгууллагын байранд 50, сумуудын эрүүл мэндийн төвүүдэд 73, гэрийн эмчилгээнд 1778, нийтдээ 2122 иргэн эмчлүүлж байна.   
Эмчилгээ хийлгэж байгаа 2122 иргэнээс 1866 иргэний биеийн байдал хөнгөн, 194 иргэний биеийн байдал хүндэвтэр, 56 иргэний биеийн байдал хүнд, 6 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ