Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт нийт нас баралт 15 болоод байна



Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт 188 сорьцын шинжилгээнээс86 тохиолдол батлагдсан байна. Үүний 36 нь аймгийн төв Сүхбаатар суманд байгаа аж. Бусад тохиолдлууд нь Алтанбулаг, Баянгол, Ерөө, Бугант, Зүүнбүрэн, Мандал, Хэрх, Орхон, Орхонтуул, Рашаант, Сайхан, Цагааннуур, Шаамар, Дулаанхаанд байгаа аж.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 24 хүнэдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Мөнөрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдсэн иргэдээс 10 хүнэдгэрч эрүүл болсон байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 9 тасагт 278 батлагдсан тохиолдол, 25 ойрын хавьтлын хамт эмчилгээ хяналтад байна. Мөн 14 суманд 356 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байгаа ажээ. Дээрх тохиолдлоос жирэмсэн эх тав, 0-17 насны 43 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт хүнд долоо, хүндэвтэр 13 тохиолдол тус тус эмчлэгдэж байна. Өнгөрсөн өдөр "Коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний хүнд хэлбэр буюу Хавсарсан оноштой"-гоор дахин нэг иргэн нас барж, Сэлэнгэ аймагт нийт нас баралт 15 болоод байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ