Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хавсарсан хүнд өвчний улмаас дахин нэг иргэн ковидоор нас барлаа

Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 188 сорьцод PCR шинжилгээ хийхэд 45 эерэг тохиолдол батлагдсан байна. Энэ хугацаанд хавсарсан хүнд өвчний улмаас дахин нэг иргэн ковидоор өвдөж нас барлаа. Ингээд Сэлэнгэ аймагт нийт нас баралт 13 боллоо.

Сэлэнгэ аймагт батлагдсан дээрх тохиолдлын 18 нь аймгийн төв Сүхбаатарт байна. Бусад тохиолдол нь Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Бугант, Жавхлант, Мандал, Орхонтуул, Рашаант, Сайхан сумдад тус тус батлагджээ. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 26 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Мөн өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдсэн 13 хүн эдгэрч эрүүл болсон байна. Эмчлэгдэж буй нийт тохиолдлоос жирэмсэн долоо, 0-17 насны хүүхэд 43 байгаа бол аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт хүнд тав, хүндэвтэр 16 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ