Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 164 сорьцод хийсэн шинжилгээгээр 77 тохиолдол батлагдлаа.Эдгээрийн 29 нь Мандал, 19 нь Сүхбаатарт бусад тохиолдол нь Алтанбулаг, Баянгол ,Ерөө, Жавхлант, Хэрх, Орхон, Сайхан, Түшиг, Хүдэр, Цагааннуур, Шаамар, Дулаан хаанд байна.
Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, голомттой бүс нутгаас ирж тусгаарлалтад байсан иргэд, шинж тэмдэг өгч баталгаажсан тохиолдлууд байна. Мөн энэ өдөр аймгийн хэмжээнд 34 хүн эдгэрэн гарч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 17 тасагт 416 батлагдсан тохиолдол, 32 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байна. Эдгээрээс жирэмсэн эх 7, 0-17 насны хүүхэд 104 хүүхэд байна.Тус тасагт хүнд дөрөв, хүндэвтэр 24 хүн эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.