Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүндэвтэр оноштой 34 хүн эмчлүүлж байна

Сүүлийн 24 цагийн мэдээллээр Сэлэнгэ аймагт 33 тохиолдол батлагдсан байна. Эдгээр нь аймгийн төв Сүхбаатар болон Сайхан суманд тус бүр гурав, Баянгол сум, Хэрх, Түнхэл тосгонд тус бүр хоёр, Мандалд 13, Ерөөсум, Бугант, Рашаант тосгонд тус бүр нэг, Хүдэрт таван тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан. Мөн шинж тэмдэг илэрч шинжилгээгээр батлагдсан иргэд байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 11 тасагт нийт 296 батлагдсан тохиолдол, 22 ойрын хавьтал байна.

Дээрх батлагдсан тохиолдлын 30 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдэдээ тавих хараа ханалтаа өндөрсгөж, хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт хүнд тав, хүндэвтэр 34 хүн эмчлүүлж байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ