Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд короновирусний халдварын нэг тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасгаас гэрийн тусгаарлалтад шилжих иргэн байхгүй байна. Тус тасагтнийт 25 хүн эмчлүүлж, хоёр иргэн ойрын хавьтлаар тусгаарлагдаж байгаааж. Эдгээр 25 иргэний хоёр нь хүндэвтэр оноштой, бусад тохиолдлууд хөнгөн зэрэгтэй эмчлүүлж байна. Мөн дээрх иргэдийн 10 нь 17 хүртэлх насны хүүхэд байгаа гэж аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ.