Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдвар авсан иргэдийн хамгийн бага нь дөрвөн сартай

Сүхбаатар аймагт коронавирусний халдварын батлагдсан нийт тохиолдол 67 боллоо. Сүүлийн хоёр хоногт Мөнххаан суманд гурав, Уулбаян, Сүхбаатар сумдад тус бүр нэг нэг тохиолдол нэмэгджээ. Халдвар авсан иргэдийн хамгийн бага нь дөрвөн сартай, хамгийн ахмад нь 71 настай байна.
Мөн Сүхбаатар суманд өвчний шинэ голомт үүссэнийг тогтоожээ. Тус суманд одоогоор хоёр тохиолдол батлагдаад байгаа аж.
11 иргэн эмчлэгдэж эмнэлгээс гарсан. Одоогоор АНЭ-т 54, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдын ЭМТ-д тус бүр нэг иргэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийн биеийн байдлын тухайд хүнд нэг, хүндэвтэр дөрөв, хөнгөн 51 иргэн байгаа бөгөөд өвчлөл нэмэгдэх тусам хүндэвтэр болон хүнд өвчтөний тоо нэмэгдэх магадлалтай байгааг ЭМГ-аас мэдээллээ.
Батлагдсан тохиолдлын ойрын 691, дам 1479 харьцагч байна. Аймгийн хэмжээнд тусгаарлах байранд 27, гэрийн ажиглалтад 2049 иргэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ