Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завханы 9300 гаруй малчин өрх малын хөлийн татвар төлнө

Тус аймгийн 24 сумын ИТХ-аас малын хөлийн татварыг 100-800 төгрөгөөр тогтоожээ.
-“Завхан аймагт 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3607.8 мянган толгой мал тоологдож өнгөрсөн оноос малын тоо 242.1 мянган толгой малаар буурсан байна. Харин нийт тоологдсон малын тоогоор Алдархаан сум 282.9 мянган толгой, Их-Уул сум 249.1 мянган толгой, Эрдэнэхайрхан сум 213.4 мянган толгой, Отгон сум 202.8 мянган толгой, Яруу сум 202.5 мянган толгой малаар тус тус тэргүүлсэн байна. Тус аймгийн 24 сумын ИТХ-аас малын хөлийн татварыг 100-800 төгрөгөөр тогтоогоод буй. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг энэ оноос мөрдөж эхэлж байна. Гэхдээ коронавирусний халдварын цар тахалтай холбоотойгоор тус хуулийг хэрэгжүүлэхийг хагас жил хойшлуулаад байсан. Харин 7-р сарын 15-наас малын хөлийн татварыг авч эхлэхээр болоод байгаа. Тодруулбал, цар тахлын улмаас иргэдийн орлого хомсдож, эдийн засгийн хүндрэл үүсэж байгаатай холбогдуулан Засгийн газрын энэ оны 1 дүгээр сарын 4-ний хуралдаанаар өнөөдрийг хүртэл малын хөлийн татварыг “0” хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг сум, аймаг, дүүргийн ИТХ-д зөвлөмж болгоод байсан юм. 
Малын тоо толгойн албан татварын тухай хуульд “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн ИТХ малын төрөл тус бүрээр тогтооно” хэмээн заасан юм” гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
 

Татварын нэхэмжлэл нь малчин иргэний И-баримтад ирнэ

Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ хоёр мянган төгрөг хүртэл байхаар тогтоосон юм. 
-“Малын хөлийн татварыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, малчдын саналд үндэслэн малчидтай холбоотой асуудлыг шийдэхэд зарцуулж байхаар хуульд тусгасан. Тиймээс орон нутгийн төсвийг нэмэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломжийг энэ хуулиар олгоод байгаа. Сум, дүүргийн ИТХ-д  малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг дээрх хуулиар олгосны дагуу сумууд малын хөлийн татварын хувь хэмжээг тогтоогоод байна. Сонирхуулахад, аймгийн хэмжээнд 2020 оны мал тооллогоор мянгаас дээш малтай өрх нийт 521 тоологдсон байна. Үүнээс Эрдэнэхайрхан сум 69, Алдархаан сум 50, Яруу сум 46 мянгат малчдаар тус тус тэргүүлсэн байна. Харин энэ онд 9355 малчин өрх, 4410 мал бүхий өрхийн мал тоологдсон бөгөөд өрхийн тоог өмнөх онтой харьцуулахад малчин өрх 434-өөр өсөж, мал бүхий өрх 61-ээр буурсан байна.

Нэмж дуулгахад, малчид татвараа төлөхдөө малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухай бүр ирүүлсэн дүнг бүртгэлийн сангаас авч, тухайн сумын ИТХ-аас тогтоосон хувь хэмжээ, итгэлцүүрийн дагуу ногдуулалтыг системээр тооцоод явах юм. Үүний дагуу татварын нэхэмжлэл нь малчин иргэний И-баримтад ирнэ. Татварын тайланг малчид И-баримт аппликейшнаар мэдээллийг шалган баталгаажуулах байдлаар гаргана. Мөн аппликейшнд ирсэн нэхэмжлэлийн дагуу татвараа цахимаар төлөх боломжтой. Түүнчлэн малчид малын гаралтай түүхий эд борлуулах үедээ заавал төлбөрийн баримтыг өгөх үүрэгтэй. Аймгийн татварын хэлтсээс малчдыг татвар төлөгчөөр бүртгэн QR коджуулах ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ иргэний үнэмлэхийн арын QR кодыг татвар төлөгчийн QR код болгон ашиглаж байна. Тиймээс иргэд цахим төлбөрийн QRbarimt-ыг үүсгэн, малчид баталгаажуулах байдлаар төлбөрийн баримтыг үүсгэнэ. 
Дэд бүтэц, интернэт сүлжээний хүрэлцээгүй байдлаас хамаарч цахим төлбөрийн баримтыг тэр бүр баталгаажуулж чадахгүй тохиолдолд татварын албанаас худалдан авагч ААН-ийн төлбөрийн баримтыг үүсгэн, малчны дансанд мөнгө нь орсон тохиолдолд автоматаар баталгаажуулах системийн хөгжүүлэлтийг хийж буй” гэж татварын хэлтсээс мэдээлэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ