Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймагт малын тоо 208.8 мянган толгойгоор өсжээ

Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мал тооллогын 2020 оны урьдчилсан дүн мэдээг танилцууллаа.

Урьдчилсан дүнгээр нийт 3.292.6 мянган толгой мал тоологдсон байна. Үүнээс адуу 134.5, үхэр 187.1, тэмээ 25.7, хонь 1.126.3,  ямаа 1.821.9 мянган тоо толгой тус тус байна. Малын тоо өмнөх оноос 208.8 мянга буюу 6.8 хувиар өссөн аж.

Үүнд, хонь 15.1 мянган толгой буюу 1.4 хувь, ямаа 190.9 мянга буюу 11.7 хувиар өссөн.Мөн адуу 2.8 мянган толгой буюу 2.2 хувь, үхэр 71 буюу 0.04 хувиар тус тус өссөн байна. Харин тэмээ 133 толгой буюу 0.5 хувиар буурчээ.

Булган, Мөнххайрхан сумын малын тоо өмнөх оноос 1.9-11.1 мянган толгойгоор буурсан. Бусад сумын хувьд малын тоо өмнөх оноос 1.5-39.9 мянган тоо толгойгоор өссөн байна гэж салбарын мэргэжилтнүүд мэдээллээ.

Хамгийн олон малтай сум гэвэл Булган 303.5 мянга, Манхан 266.1 мянган толгой малтай байна. Мөн Чандмань сум 257.6 мянга, Мянгад 239.7мянга, Дарви сум 223.9мянгантолгой мал тус тус тоолуулсан аж.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ