Дундговь аймгийн хэмжээнд энэ оны 5 дугаар сарын байдлаар нийт малын 9,1 хувь нь хорогджээ. 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймаг 3741.1 мянган толгой мал тоолуулсан бол түүнээс 341085 толгой мал хорогдоод байна.
Хорогдсон малын 51,1 хувийг ямаа, 45,8 хувийг хонь, 3,1 хувийг бод малын хорогдол эзэлж байна. Нийт хорогдсон бод малын 39.7 хувь нь хээлтэгч мал байгаа аж.
5 дугаар сарын байдлаар оны эхний хээлтэгч малын 45.2 хувь буюу 756.4 мянган хээлтэгч мал төллөж,520.9 мянган төл бойжиж байгаа нь гарсан төлийн 68,9 хувийг эзэлж байна
Түүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад төллөсөн хээлтэгч болон бойжиж буй төл 30,2 хувиар буурсан байна.