Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймгийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо


“Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууслаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа.
Энэхүү төслийн үр дүнд Хөвсгөл аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ. Мөн төслийн хүрээнд аймгийн төвийн 3-р багийн гэр хороололд шугамд холбогдсон нийтийн ариун цэврийн байгууламжийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан нь амжилттай ажиллаж байна. Эдгээр ажлууд нь орон нутгийн байгаль орчныг сайжруулж, бохирдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм.
Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн 22 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулж, ажиллуулж байна.
Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд хийгдэнэ.
Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК нарын түншлэлтэй 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, 2021 оны 07 дугаар сарын 22-ний өдөр ийнхүү хүлээлгэн өгч байна.
Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ