Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цэвэрлэх байгууламжийг энэ онд ашиглалтад оруулна



Сайншанд суманд ашиглалтад орох Азийн хөгжлийн банкны 3.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн барилгын ажлыг “Комфорт импекс"ХХК гүйцэтгэж байна.

Тус суманд стандарт чанарын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийг энэ онд багтааж ашиглалтад оруулснаар хоногт 3000м3 саарал ус боловсруулж, ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ашиглана гэж албаныхан мэдээлэв.
Ташрамд дурдахад Сайншанд хотын цэвэрлэх байгууламжийг 1987 барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд 14 км урт бохир ус зайлуулах сүлжээгээр өдөрт 1,400-2,700 м3 бохир усыг дамжуулан цэвэрлэж байсан хэдий ч 1997 онд үйл ажиллагаа нь зогссон аж.
Үүнээс хойш өдөрт 1,400 шоо метр бохир усыг ямар ч цэвэрлэгээ хийлгүйгээр байгальд урсгаж орчныг бохирдуулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ