Сүхбаатар/МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх барилгын ажлыг хийж байна. Барилгын гүйцэтгэгчээр "Хүрд" ХХК ажиллаж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж байна.
Хоногт 3000 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай уг байгууламж 2021 оны 10 дугаар сард ашиглалтад орох юм.
Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Азийн Хөгжлийн банкны 8,9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм. Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор орон нутгийн 90 орчим хүнажлын байраар хангагдах боломжтой аж.