Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймагт тогтоосон хөл хориог ирэх сарын 3-н хүртэл сунгажээ



 Увс аймгийн Онцгой комиссоос халдварын улмаас тогтоосон хязгаарлалтын хугацааг сунгажээ. Учир нь халдварын идэвхтэй голомт сумдад үүссэн эрсдэл өндөр, тохиолдол буурахгүй байгаа учраас тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон байна. Иймд зургадугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин гоо сайхан, автомашин угаалга болон засварын төв, түүхий эдийн цэг, банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдааныг тус, тус хориглов. Эргэн сануулахад, тавдугаар сарын 28-нд Увс аймагт халдварын таван шинэ тохиолдол бүртгэгдэж 72 цагийн хугацаанд аймаг, сум хооронд зорчих автомашин болон иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ