Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэл болон бусад аймаг, сумдад гацсан иргэдийг энэ сарын 1-ээс эхлэн орон нутаг руу буцааж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим аймагт хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж эхэлжээ.
Тодруулбал, Завхан аймгийн Онцгой комисс сумын төвийн зорчих хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн өдөр бүр оройн 20:00 цагаас өглөөний 07:00 цагийн хооронд хязгаарлаж, хөл хорио тогтоосон байна. Мөн Дорнод аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдахыг хориглосон хугацааг энэ сарын 15-ны 08:00 цаг хүртэл сунгажээ.
Эх сурвалж:www.polit.mn