Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мотоциклтой иргэдийг хамгаалах малгайтай хөдөлгөөнд оролцохыг уриалав

Баянхонгор аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Би бишээ бид” гэсэн тодотголтойгоор нийгэмдээ эерэг сайхан  хандлагыг түгээх аяныг өрнүүлж буй. 
Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-өөс мотоциклтой холбоотой асуудлыг онцлон үзэж, улсын хэмжээнд анхаарч үзнэ үү хэмээн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд санал хүргүүлжээ. Мөн энэ сарын 12-ны өдөр “Би бишээ бид” аяныг санаачлагч аймгийн Иргэдийн хурлын дарга Э.Энхбат, ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Наранбаатар болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн хошууч М.Дашзэвэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг Эрдэнэцогт, Өлзийт суманд ажиллалаа.
Мотоциклийн осолтой холбоотой хэрэг зөрчлийн тоо буурахгүй байгаатай холбоотойгоор “Би бишээ бид” аян, Цагдаагийн газрын “Мотоцикл-2021” арга хэмжээг өрнүүлж байгаа бөгөөд мотоциклтой иргэдийг хамгаалах малгай тогтмол өмсөж хөдөлгөөнд оролцож байхыг уриалж, хамгаалалтын малгайг олгосон байна. Ингэхдээ хөдөлгөөний идэвхжил их Өлзийт, Эрдэнэцогт сумыг сонгосон бөгөөд цаашид Бууцагаан, Бөмбөгөр сумын мотоциклтой иргэдэд ч энэхүү үйл ажиллагаа хүрэх аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ