Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо

Ховд аймгийн нутаг дэвсгэрт мотоциклийн хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түр хориглолоо.
Хүйтний улиралд мотоцикл эзэмшигчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг багасгах зорилгоор жил бүр мөн үед мотоциклийн хөдөлгөөнийг хориглодог. Гэвч иргэд нууцаар мотоциклтой зорчих тохиолдол цөөнгүй бий.
Энэ онд Ховд аймгийн хэмжээнд зам тээврийн осол, гэмт хэрэг 29 бүртгэгджээ. Үүнээс мотоциклтой холбоотой таван осол гарсан. Үүний улмаас таван иргэн нас барж, хоёр иргэн гэмтсэн аж.
Иймээс иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлж халтиргаа их хэмжээгээр үүссэн хүйтний улиралд мотоцикл ашиглан замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Ховд аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ