Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нэг сарын хугацаанд 15 хүн мотоциклийн ослоор энджээ


Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сард мотоциклтой зам тээврийн осол, хэргийн улмаас Ооон нутгийн замд 15 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал, Говь-Сүмбэр, Дорнод, Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Сүхбаатар аймгууд тус бүр 1, Төв, Өвөрхангай, Баянхонгор аймгууд тус бүр 2, Говь-Алтай аймагт 3 бүртгэгдсэн байна.
Хамгийн сүүлд энэ сарын 28-ны өдөр хоёр хүн мотоциклийн ослоор амь насаа алджээ. Тодруулбал 2020.07.28-ны  өдрийн 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6-р баг “Их бүдүүний шил” гэх газарт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашины жолооч О нь Guagun маркийн Ш жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч 45 настай, эрэгтэй Ш-н  амь нас хохирсон байна.
Мөн 2020.07.29-ний 08 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сум 1-р баг “Нисэх буудал” гэх газарт шороон замд Жалам хар маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч Б нисэх зурвасын багана мөргөж, жолооч 56 настай, эрэгтэй Б-н амь нас хохирчээ.
Дээрх осол, хэргийн шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон, хамгаалалтын малгай хэрэглээгүй, бүрэн бус мотоциклтой хөдөлгөөнд оролцсон, батлагдаагүй зам, гуу жалгатай газраар хурд хэтрүүлж онхолдох хэлбэрээр осол, хэрэг гарсан байна.
Иймд мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ