Зургаан хоногийн өмнө буюу 2020.06.06-ны өдрийн 13 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн постын замд Beiben маркийн Г жолоочтой ачааны автомашин Toyota Prius-4, Volvo, Toyota Premio, Toyota Sai, Nissan Juke, North Benz, Lexus RX-350, Puso зэрэг 11 автомашинуудыг мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй Г, жолооч 32 настай, эрэгтэй А нарын 2 хүн гэмтсэн.
Тэгвэл тус замд өнөөдөр /2020.06.12/ 11.00 цагийн орчимд дахин хүнд даацын автомашин осолджээ. Ослын улмаас жолооч нь амиа алдсан байна.