Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 04 дүгээр сарын 18-ны өдөр гарсан хээрийн түймрийг өнөөдөр буюу 19-ний 09:50 цагт  бүрэн унтрааж, тус сумын Засаг даргад хүлээлгэн өглөө.
Түймрийн голомтод  аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б. Анхбаяраар ахлуулсан  Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд  зэрэг 15 бүлгийн 203 хүн, 26 техник, хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 60 км, өргөн нь 30 км талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцлийг Цагдаагийн байгууллага тогтооно.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ