Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдвартай иргэнтэй ойр харьцсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох иргэний Хэнтий аймаг руу явуулсан PCR  шинжилгээний хариу эерэг гарчээ. ХӨСҮТ рүү сорьцыг баталгаажуулалт хийлгэхээр илгээсэн гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
Холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө зөвлөмжийг тогтмол хэрэгжүүлэн ажиллахыг аймгийн Шуурхай штабаас зөвлөж байна. 
Мөн 3 дугаар сарын 23-ны 15.00 цагт Таван-Эрдэнэ худалдааны төвийн Сибирийн  эрүүл мэндийн салбар, 19.00 цагаас хойш Оргил зоогийн газраар үйлчлүүлсэн иргэд, 3 дугаар сарын 26-ны 11.00 цагт Ундрах супермаркет, 12.00 цагт Номин худалдааны төв, 13.00 цагт Монос эмийн сангаар үйлчлүүлсэн иргэд эрүүл мэндээ хянаж, биеийн байдлын талаарх мэдээллээ  ЭМГ-ын 7051-8003 утсанд өгөхийг анхаарууллаа. 
Аймгийн Онцгой комисс 17.00 цагт хуралдаж, зохих шийдвэрүүдийг гаргах аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ