Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгорын иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан тус аймагт коронавирусний халдвар илрээгүй болохыг мэдэгдлээ. Тиймээс нийт иргэдээ тайван байхын сацуу халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөхийг сануулав.
Баянхонгор аймгийн нэг иргэнээс 11 дүгээр сарын 24-ний өдөр түргэвчилсэн оношлуураар "сул эерэг" хариу гарч, аймгийн Онцгой комисс шуурхай ажиллан тухайн иргэнийг тусгаарласан талаар бид мэдээлсэн. Нэн яаралтай PCR шинжилгээг ХӨСҮТ-д илгээж, өнөөдөр 11.00 цагт ЭМЯ-наас тухайн иргэний PCR шинжилгээний хариу "сөрөг" гарсныг мэдэгдсэн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ