Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

12 иргэний шинжилгээний хариу сөрөг гэж гарчээ

712-15814883715e438ef395c07Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор орж ирсэн 27 иргэнийг тусгаарлаад байгаа билээ. Тэдний 12-оос нь шинэ коронавирусний халдварын шинжилгээ авч ХӨСҮТ рүү явуулсны хариу сөрөг гэж гарчээ.

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргал хэлэхдээ “Аймгийн МХГ, ЭМГ, ОБГ, ЗӨСҮТ-өөс мэргэжлийн хүмүүс очиж газар дээр нь ажиллаж, арга зүйн зөвлөгөө өгөөд ирсэн. Тухайн 27 иргэнийг 14 хоног тусгаарлана. Тэдний хоол ундны төсвийн зардлыг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэсэн” гэлээ. Энэхүү 27 иргэнийг Ханбогд сумын Хайрхан багийн төв дээр тусгаарлаад байгаа юм. Газар дээр нь цагдаагийн 12, Онцгой байдлын дөрөв, эрүүл мэндийн байгууллагын гурван хүн ажиллаж байгаа аж.

Өнөөдөр 15 цагаас аймгийн Онцгой комиссын дэргэд байгуулсан тусгай ажлын хэсэг хуралдах юм байна.




Д.Мишигсүрэн

Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ