Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн 26 цэгт 200 алба хаагч хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна


Говь-Алтай /МОНЦАМЭ/ 
Улсын хэмжээнд тѳв суурин газруудад зорчигч, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Говь-Алтай аймгийн 26 цэгт 200 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн хяналт, шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын ажлыг тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан багийнхан ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төрийн шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ажээ.

2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08 цагаас 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд төв суурин газруудад орох, гарах хөдөлгөөнийг хориглож байсан бол Улсын онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/102 дугаар захирамжаар гуравдугаар сарын гуравны 08:00 хүртэлх хугацаагаар сунгалаа.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хууль хяналтын байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг тус аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ