Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгор аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ



Баянхонгор аймагт нэг иргэнээс коронавирусийн халдварын сэжигтэй тохиодол илэрч сорьцыг ХӨСҮТ рүү явуулсан талаар мэдээлж байсан. Тухайн иргэний шинжилгээний хариу иржээ.
Энэ талаар Аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан "Баянхонгор аймгийн нэг иргэнээс 11 дүгээр сарын 24-ний өдөр түргэвчилсэн оношлуураар "сул эерэг" хариу гарч, тухайн иргэнийг тусгаарласан. Нэн яаралтай PCR шинжилгээг ХӨСҮТ рүү илгээсэн.
 Улмаар ЭМЯ-аас тухайн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсныг бидэнд мэдэгдлээ. Баянхонгор аймагт коронавирусийн халдвар илрээгүй. Тайван хандаж, эцсийн хариуг хамтдаа хүлээсэн иргэддээ талархлаа. Маскаа зүүж, хөл хорионы дэглэмээ чандлан сахиарай" гэв.
 Эх сурвалж: Баянхонгор аймгийн Онцгой комисс
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ