Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймагт долоон хүнээс коронавирусний халдвар илэрлээ


Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж 65 хүний сорьцод тус аймгийн лабораторид хийсэн PCR  шинжилгээгээр зургаан хүнээс коронавируст халдвар илэрсэн юм. Хариуг баталгаажуулахаар Орхон аймаг дахь Бүсийн оношилгооны төвд илгээсэн. РСR шинжилгээний хариугаар долоон иргэнээс коронавирусний халдвар илэрчээ.
Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргалаа. Хязгаарлалтын хугацаанд батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэд Мөрөн сум болон бусад суманд зорчсон байж болзошгүй тул тархалтыг хумих зорилготой юм.
Эрсдэл өндөр байгаа энэ үед хүн бүр хариуцлагатай байж, гадуур гаралгүй амны хаалтыг тогтмол зүүж, Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж чиглэлийг мөрдөн ажиллахыг аймгийн Шуурхай штабаас анхаарууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ