Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг зогсоожээ.
Энэ талаар тус аймаг дахь Цагдаагийн газраас "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2021 оны А/05 дугаар захирамжаар тус аймгийн Бат-Өлзий суманд Коронавируст халдвар /Ковид-19/-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 9-ний өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд зогсоолоо.
Иймд иргэд та бүхэн захирамжийн хэрэгжилтийг хангаж, хууль хүчний болон мэргэжлийн анги байгууллагын алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг уриалж байна" хэмээн мэдээллээ.
 
Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ