Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сумдын Засаг дарга нарт анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгч байна

Аймгийн 19 сумын засаг дарга нарын сургалт, зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Сургалтын үйл ажиллагааг нээж, аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ “Халдварт цар тахал түгэн дэлгэрсэн хүнд хэцүү цаг үед сумдын дарга нар аймаг, орон нутагтайгаа нягт хамтран ажиллаж, нэгдсэн санаа бодол, дуу хоолойтой баймаар байна. Иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдож, сумаа хариуцан ажиллаж байгаагийн хувьд өөрийгөө чадавхжуулж, хариуцлагаа үүрч чаддаг байх ёстой. Та нарын нүүр царай гаднах өнгө төрхөөр биш, албан бичгийн чинь алдаа мадаг, агуулгын утга найруулгаар харагдана” хэмээлээ. Мөн аймагтай зөвлөлдөж, санал солилцохгүйгээр УИХ-ын гишүүд, яам, Засгийн газар руу шууд албан бичиг хүргүүлж байгаа явдлыг буруушаав.

Сургалтаар “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн ажил, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, коронавирусний халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, аймгаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаг үеийн ажлын талаар мэдээлж, цаашид анхаарах асуудлаар заавар чиглэл өгөх юм.

Мөн аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар чиг үүргийнхээ дагуу сургалт явуулж, мэдээлэл өгөн санал солилцох ба аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 2020 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн сумдад шагналыг олгоно.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ