Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

3751 иргэнийг коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна

Дархлаажуулалтын ажил эхэлснээс хойш 3751 иргэнийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тарилгад хамруулаад байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Гашуунсухайт боомтод дархлаажуулалтын дөрвөн цэг байгуулан ажиллаж байгаа бол Шивээхүрэнгийн боомтод энэ сарын 21-нээс эхлэн дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн. Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Вакцинжуулалтын явцад хүнд хэлбэрийн урвал илрээгүй. Хөнгөн урвал илэрснийг эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчид тусламж үзүүлсэн, дархлаажуулалтын ажил хэвийн явж байна" гэлээ. Тус аймагт 13 мянган хүн тун вакцин ирсэн бөгөөд одоогийн байдлаар дархлаажуулалт 28,9 хувьтай явж байна.Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 526 иргэн байна. Мөн өссөн дүнгээр 34114 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, хариу сөрөг гарсан бол түргэвчилсэн тестээр 21933 иргэнд шинжилгээ хийгээд байгаа аж.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ